
Баянгол Хүүхдийн зуслан
БАЯНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН - БИДНИЙ ИРЭЭДҮЙ ЭНДЭЭС ЭХЛЭНЭ
Эхлэх үнэ
Ирэх улирлын үнэ зарлагдаагүй
Ээлж
Энэ улирлын ээлж дууссан
Сул суудал
Ээлж зарлагдаагүй
Насны ангилал
6-18
Ээлжийн хуваарь
11 ээлж · бүртгэл хаагдсанБяцхан экологичид / 5 хоног /
Хөгжилтэй зуслан / 37 хоног /
Монгол өв соёл / 7 хоног /
Жаргалтай найзууд / 5 хоног /
Мөрөөдлийн зуслан / 7 хоног /
Хамтдаа хөгжье / 7 хоног /
The Mongol Z / 7 хоног /
Мөрөөдөлд хүрэх алхам / 7 хоног /
Дурсамж / 7 хоног /
Нандин үерхэл / 5 хоног /
Захирлын мэндчилгээ

З. Нямгэрэл
Ерөнхий захирал
“Баянгол Хүүхдийн зуслан - Бидний ирээдүй эндээс эхэлнэ.”
Энэ урианы дор бид хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг дэмжиж, авьяас чадварыг нь нээж, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн орчин үеийн зусланг хамтдаа бүтээн ажиллах болно.
Хүүхэд бүрийн инээд бидний аз жаргал,
Хүүхэд бүрийн мөрөөдөл бидний ирээдүй билээ.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл,
дурсамж дүүрэн сайхан өдрүүдийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн,
“Баянгол хүүхдийн зуслан”ОНӨТҮГ-ын дарга З. Нямгэрэл
Зуслангийн танилцуулга
Өмнөговь аймгийн Булган сумын байгалийн үзэсгэлэнт Хадтын рашаан хэмээх газарт байрлах хөдөлмөрт зуслан нь хүүхдийг хөдөлмөрийн зөв дадал хэвшилд сургах, бие даах чадвар, хувь хүний хөгжил, нийгмийн харилцааг дэмжих зорилготой. Нэг ээлжиндээ 25 хүүхэд хүлээн авч, нэг ээлжинд нь тус бүр 2 багш хүүхдүүдийн аюулгүй байдал, өдөр тутмын үйл ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийг хариуцан ажиллана.
Зуслангийн үеэр хүүхдүүд мал аж ахуй, газар тариалангийн ажилтай танилцаж, хөдөлмөрийн үнэ цэнэ, хариуцлага, хамтын ажиллагаанд суралцахын зэрэгцээ шинэ найз нөхөдтэй болно. Мөн хувь хүний хөгжил, манлайлал, харилцаа, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх сургалт, хөгжөөнт болон бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулна
Эрхэм зорилго
Хүүхэд бүрийг хөдөлмөрийн зөв дадал, хариуцлага, бие даах чадварт сургаж, мал аж ахуй, газар тариалангийн бодит үйл ажиллагаагаар дамжуулан амьдралын практик мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ хувь хүний хөгжил, манлайлал, багаар ажиллах чадварыг дэмжин, найз нөхөдтэй болох, өөрийгөө нээн хөгжүүлэх эерэг, аюулгүй орчин бүрдүүлэхэд оршино.
Алсын хараа
Хөдөлмөрийн үнэ цэнийг эрхэмлэн, бие даасан, хариуцлагатай, бүтээлч, манлайлагч хүүхдүүдийг төлөвшүүлж, амьдралын зөв дадал, практик ур чадвар, эерэг харилцааг хослуулсан хүүхэд хөгжлийн үлгэр жишээ хөдөлмөрт зуслан болох.
Үнэт зүйлс
- 01Нөхөрлөл
- 02Хариуцлага
- 03Чадвар
- 04Зөв дадал
- 05Ёс суртахуун
Ээлжийн зураг
Зуслангийн сүүлийн үеийн зураг, бичлэгүүд.
