Манай хүүхдийн зуслан нь амьдрах ухаан, хөдөлмөрийн дадал, нүүдлийн соёлыг хослуулсан өвөрмөц хөтөлбөрөөр хүүхдэд шинэ мэдлэг, бодит туршлага олгоно. Байгалийн үзэсгэлэнт газар, цэвэр агаарт байрлан Монголчуудын уламжлалт нүүдлийн ахуй, ёс заншил, соёлын онцлогийг орчинд нь танин мэдэх боломжийг бүрдүүлсэн. Хүүхдүүд өдөр тутмын энгийн хөдөлмөр, өөртөө үйлчлэх дадал, багаар ажиллах чадварт суралцана. Мөн уламжлалт ахуй, тоглоом наадам, гар урлал болон байгальтай зөв харилцах дадлыг сонирхолтой хэлбэрээр эзэмшинэ. Тав тух, аюулгүй байдлыг хангасан тохилог байшин болон уламжлалт гэрт байрлах сонголттой. Ингэснээр хүүхэд бүр байгальтай ойр байж, бие даах чадвараа хөгжүүлэн, мартагдашгүй дурсамж, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах болно.