6-18 нас1-р ээлж
- ✅Англи хэлний түвшин хамаарахгүй. Анхан шат байж болно бид түвшин тогтоох шалгалт авч англий хэлний
Төв аймаг, Кувейтын ам
Гадаад болон Монгол багштай 16-н жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй англи хэлний вакум сургалттай анхны өвөл, зуны элсэлт авдаг хүүхдийн зуслан ENGLISH CAMP.
Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт эцэг эхчүүд мөн хүүхдүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай зуслан 2010 оноос хойш хүүхэд бүрийн хөгжил, боловсрол, зөв төлөвшлийг дэмжих зорилгоор тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид англи хэлний сургалтыг сонирхолтой хөтөлбөр, хөгжөөнт тоглоом, багийн үйл ажиллагаатай хослуулан хүүхдүүдэд үр өгөөжтэй, дурсамжтай орчинг бүрдүүлэхийг зорьдог.
Өнгөрсөн хугацаанд олон зуун хүүхэд манай зусланд амарч өөртөө итгэх итгэл, шинэ найз нөхөд, мэдлэг туршлагыг олж авсан нь бидний бахархал юм. Туршлагатай багш, хамт олон хүүхэд бүрийн аюулгүй байдал, тав тух, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажилладаг.
Ирээдүйн эзэд болсон хүүхдэд багачуудыгаа хөгжилтэй, үр бүтээлтэй, дурсамж дүүрэн зуны зусландаа урьж байна.
Хүндэтгэсэн:
Б.Түвшинбаяр
Б. Түвшинбаяр
Ерөнхий Захирал
Зуслангийн танилцуулга
Мэргэжлийн ГАДААД, МОНГОЛ багштай англи хэлний сургалт
Сурах бичиг, тараах материалууд
Өдрийн 5 удаагийн амт чанартай хоол, хүнс
Хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүд
Дулаан шугаманд холбогдсон өвлийн 2 давхар тав тухтай дулаан байр /Шүршүүр, ариун цэврийн өрөөтэй/
Ирж очих аюулгүй унаа
Өдрийн академик 5 цагийн англи хэлний хичээл
Кино үзвэр /англи хэл дээр /
Англи, монгол хэл дээрх урлагийн наадам
Спортын арга хэмжээнүүд
Хөгжөөнт тоглоомын үйл ажиллагаанууд
Хувь хүний хөгжлийн сургалтууд
Галын наадам, явган аялал
Үнэт зүйлс

Манчестер бүлэг

Арсенал бүлэг

Барселона бүлэг

Челси бүлэг

Ливерпүүл бүлэг
Зуслангийн түүх
2010-2026

"English camp" англи хэлний вакум сургалттай олон улсын хүүхдийн зуслан маань 2010 оноос эхлэн "Монгол Кувейт судалгааны төв" цогцолборт хүүхэд хамгаалах бодлогын дагуу хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэн, хүүхэд хөгжлийн хөтөлбөр болон англи хэлний гадаад багштай сургалтыг хослуулан үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Манай "English camp" англи хэлний вакум сургалт нь 2010 оноос хойш 25000 гаран хүүхдэд амжилттайгаар үйлчилж ирсэн ба 2022, 2023 онуудад шилдэг хүүхдийн зуслангаар шалгарсан түүхтэй юм.
Байршил
Төв аймаг, Кувейтын ам