Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан
ШинэТөв

Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан

Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй

1/46

Эхлэх үнэ

480,000₮

Ээлж

4 ээлж

1-р ээлж PENGUINS (Аз жаргалтай хүүхдийн 7 дадал) — сул суудал

100 сул суудал

Насны ангилал

6-18

Үнэн дээр төлбөрийн шимтгэл нэмэгдэнэ: банкны шилжүүлэг +1%, QPay +2%. Сонгосон суудал 15 минут хадгалагдана. Төлбөр, цуцлалтын нөхцөл

Ээлжийн хуваарь

9 ээлж
1-р ээлж PENGUINS (Аз жаргалтай хүүхдийн 7 дадал)12.20 — 12.24
−20%6-18 нас

1-р ээлж PENGUINS (Аз жаргалтай хүүхдийн 7 дадал) / 4 хоног /

“PENGUINS” бага насны ээлж бөгөөд зуслангийн орчинд Англи, Хятад хэлний вакум ярианы хичээл, дархлаа дэмжих хоол хүнс, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд бүрт зөв дадал зуршил олгох тоглоомын хөтөлбөртэй.

480,000₮600,000₮120,000₮ хэмнэнэ
3-р ээлж SNOW ART (Гар урлал, бүтээлч сэтгэлгээ)01.03 — 01.07
−20%6-18 нас

3-р ээлж SNOW ART (Гар урлал, бүтээлч сэтгэлгээ) / 4 хоног /

SNOW ART” (бага, дунд, ахлах нас) Бүх насны хүүхэд хамрагдах боломжтой тус ээлжийн маань онцлог хөтөлбөр нь гар урлалын олон сонирхолтой зүйлс хийх. Жишээ нь: лаа хийж сурах, саван хийх, ванны бөмбөлөг, шүрэн бугуйвч зэрэг зүйлсийг хүүхдүүд маань өөрсдөө хийж сурах хөтөлбөртэй байна.

480,000₮600,000₮120,000₮ хэмнэнэ
4-р ээлж CHAMPIONS (Багийн ажиллагаа, спорт, эв нэгдэл)01.07 — 01.11
−20%6-18 нас

4-р ээлж CHAMPIONS (Багийн ажиллагаа, спорт, эв нэгдэл) / 4 хоног /

“CHAMPIONS” (дунд, ахлах нас) Спортын хөтөлбөртэй ээлж маань багийн ажиллагаа, эв нэгдэлд суралцах олон төрлийн спортын төрлүүдээс сонгох боломжтойгоос гадна өвлийн спортын төрлүүд нэмэгдэж байгаагаараа онцлогтой.

480,000₮600,000₮120,000₮ хэмнэнэ
5-р ээлж "X -WINTER"(Адал явдал, сорилтод хөтөлбөр)01.11 — 01.15
−20%6-18 нас

5-р ээлж "X -WINTER"(Адал явдал, сорилтод хөтөлбөр) / 4 хоног /

“X-Winter” (дунд, ахлах нас) Мөрөөдөл зуслангийн өвлийн ээлжийн хамгийн сүүлийн ээлж маань адал явдалт, сорилтот хөтөлбөртэй. Цасан дундах адал явдал, багийн ажиллагаа, даалгавар биелүүлэн өртөөгөөр аялж өөрийгөө ялах маш сонирхолтой хөтөлбөр үйл ажиллагаа явагдана.

480,000₮600,000₮120,000₮ хэмнэнэ
2-р ээлж SCIENCE (Шинжлэх ухааны туршилт)12.24 — 12.28
−20%6-18 нас

2-р ээлж SCIENCE (Шинжлэх ухааны туршилт) / 4 хоног /

“SCIENCE” (бага, дунд нас) 2-р ээлжийн онцлого нь шинжлэх ухааны олон сонирхолтой туршилт хийх Science клуб хичээллэх бөгөөд бид тус ээлжээр Элит сургуулийн 120 сурагч авахаар төлөвлөж байна.

480,000₮600,000₮120,000₮ хэмнэнэ
Хөдөлмөр зуслан 5-р ээлж08.12 — 08.17
6-18 нас

Хөдөлмөр зуслан 5-р ээлж / 5 хоног /

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, залуус:

390,000₮
Life Skill 10-р ээлж07.30 — 08.06
6-18 нас

Life Skill 10-р ээлж / 7 хоног /

7 хоногийн дараа өсвөр насны хүүхэд тань илүү бие даасан, өөртөө итгэлтэй, амьдралд илүү бэлэн болно

700,000₮
Х-ажиллагаа 11-р ээлж08.06 — 08.13
6-18 нас

Х-ажиллагаа 11-р ээлж / 7 хоног /

7 хоногийн дараа өсвөр насны хүүхэд тань илүү зоригтой, өөртөө итгэлтэй, сорилтыг давдаг болно

700,000₮
Dream Got Talent 12-р ээлж08.13 — 08.20
6-18 нас

Dream Got Talent 12-р ээлж / 7 хоног /

7 хоногийн дараа өсвөр насны хүүхэд тань илүү зоригтой, өөртөө итгэлтэй, сорилтыг давдаг болно

700,000₮

Захирлын мэндчилгээ

А.Цогтмагнай

А.Цогтмагнай

Ерөнхий захирал

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, амрагч хүүхдүүд, хамтран ажиллагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид хүүхэд бүр асар их боломжтой төрдөг гэдэгт итгэдэг. Харин тэр боломжийг хөдөлгөдөг хамгийн хүчтэй зүйл бол хүсэл мөрөөдөл юм. Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд ямар ч ур чадварыг суралцаж, ямар ч сорилтыг даван туулж, өөрийн ирээдүйг өөрөө бүтээж чаддаг.
Иймээс Мөрөөдөл хүүхдийн зуслан хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг олж нээх, хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрүүдийг тасралтгүй хөгжүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд бид Хөдөлмөр зуслан, Тэмүжин зуслан зэрэг өөрийн онцлог хөтөлбөрүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ, дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй BusinessKids олон улсын франчайз хөтөлбөр, SEL (Social Emotional Learning) буюу Нийгэм сэтгэл хөдлөлийн сургалт, Өндөр бүтээмжтэй хүүхдийн 7 дадал хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Бидний зорилго бол зөвхөн хүүхдийг нэгэн зуныг сайхан өнгөрүүлэх бус, харин өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, ирээдүйгээ өөрийн гараар бүтээх манлайлагч иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Хүүхэд бүр өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Харин тэр мөрөөдлийг бодит зорилго болгон асаах орчин нь Мөрөөдөл зуслан байх болно.

Та бүхэндээ баярлалаа.

Зуслангийн танилцуулга

“Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв” НҮТББ 2013 оноос эхлэн хүүхдийг амьдрах ухааны чадварт суралцуулах зорилгоор хувь хүний хөгжил, танин мэдэхүй, байгаль орчин, урлаг, спортын олон төрлийн хөтөлбөрийг хүүхдийн зуслан болон сургуулийн орчинд хэрэгжүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэл

1.     Зуны зуслан

2.     Өвлийн зуслан

3.     Тэмүжин зуслан – Номадик хөтөлбөр

4.     School camp – Сургууль дээр хэрэгжих зуслан хөтөлбөр

5.     Day camp – Өдрөөр хэрэгжих зуслан хөтөлбөр

6.     UB camp – Бусад хүүхдийн зуслантай хамтрах хөтөлбөр

7.     Байгууллагуудад зориулсан сургалт

8.     Төсөл – Тэгш хамруулах төсөл (Боловсролын яам)

Эрхэм зорилго

Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг олон улсын стандартад нийцсэн боловсролын байгууллага байна.

Алсын хараа

2028 он гэхэд Азийн шилдэг зуслан болно.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016