6-18 нас1-р ээлж
- Бие даах анхны алхам
Улаанбаатарт хот, Налайх дүүрэг, Тэрэлжийн Мэлхий хад
Нарлаг зуслан нь 1985 оноос өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хан Хэнтийн үзэсгэлэнт газар болох Тэрэлж Глрхийн аманд Домогт Мэлхий хад, Хүүхэн уул, Тэмээ хад гэх мэт байгалийн гайхамшигтай тогтоц бүхий газар байрладаг.

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт эцэг эхчүүд, хайртай амрагч хүүхдүүд ээ.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүүхэд нас бол хүний амьдралын хамгийн нандин, хамгийн дурсамжтай үе байдаг. Манай зуслангийн хамт олон хүүхэд бүрийг аюулгүй, аз жаргалтай орчинд амарч, хөгжиж, шинэ найз нөхөдтэй болж, мартагдашгүй дурсамж бүтээхэд нь бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Эрхэм эцэг эхчүүд та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл бол бидний хамгийн том хариуцлага юм. Бид хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжил төлөвшилд онцгой анхаарч ажиллах болно.
Харин хүүхдүүддээ хандаж хэлэхэд, энэ зун та бүхний хувьд инээд хөөр, шинэ мэдлэг, шинэ нөхөрлөлөөр дүүрэн гайхалтай өдрүүд байх болтугай. Өөртөө итгэлтэй, идэвхтэй, аз жаргалтай байж, сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээгээрэй.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Д. Нямцэрэн
Д. Нямцэрэн
Гүйцэтгэх захирал
Хүүхэд хөгжлийн “Нарлаг” зуслан нь 1985 онд байгуулагдсан, нэг ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн зуслан юм.
Тус зуслан нь Хан Хэнтийн нурууны үзэсгэлэнт бүс болох Тэрэлж Горхийн аманд, Домогт Мэлхий хад, Хүүхэн уул, Тэмээ хад зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар, Улаанбаатар хотоос 65 км зайд байрладаг.
40 гаруй жилийн хугацаанд нийт 40,000 гаруй хүүхдийг амрааж, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд бүрийн авьяас чадвар, оролцоо, төлөвшлийг дэмжин ажиллаж ирсэн.
Эрхэм зорилго
Аз жаргалтай – Авьяаслаг – Ухаалаг- бие сэтгэлийн хувьд өв тэгш- Хөгжилтэй наргиантай дурсамжтай зүйлээр дүүрэн байна.
Алсын хараа
Олон улсын жишигт нийцсэн, хүүхдийн хөгжил, хүмүүжил, амралтыг хослуулсан Монгол Улсын тэргүүлэгч хүүхдийн зуслан болж хөгжих.
Үнэт зүйлс
Байгаль орчны бодлого
Бид Хан Хэнтийн дархан цаазат бүсийн байгалийн унаган төрхийг хамгаалж, хүүхэд багачуудад байгальд ээлтэй зөв дадал хэвшил төлөвшүүлэхийг эрхэмлэнэ.
Үүнд:
Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах
Хог хаягдлыг ангилан ялгах, бууруулах
Орчны цэвэрлэгээ, тохижилтыг тогтмол хийх
Ногоон хөгжлийг дэмжих
Хүүхдүүдэд байгаль хамгаалах боловсрол олгох
Чанарын бодлого
Бид амрагч хүүхэд бүрт аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд чанартай үйлчилгээ үзүүлж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэн тэдний хүсэл сонирхлыг дээдлэн, тасралтгүй сайжруулалт хийж ажиллана.
Стандарт / Гэрчилгээ
Улаанбаатарт хот, Налайх дүүрэг, Тэрэлжийн Мэлхий хад
1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү журам нь хүүхдийн зусланд амарч буй хүүхэд бүрийн аюулгүй байдал, сахилга бат, харилцаа хандлагыг зохицуулах зорилготой.
1.2 Зусланд амрагч хүүхэд бүр энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. ХҮҮХДИЙН ҮҮРЭГ
2.1 Бүлгэмийн ахлах багш, бүлгийн багш бусад ажилтны шаардлага, зааврыг мөрдөх.
2.2 Цагийн хуваарь, үйл ажиллагаанд хоцрохгүй идэвхтэй оролцох.
2.3 Бусад хүүхэдтэй хүндэтгэлтэй, эелдэг харилцах.
2.4 Зуслангийн эд хөрөнгө, орчны цэвэр байдлыг хүндлэн хамгаалах.
2.5 Өөрийн эрүүл мэндийн талаар багш, эмчид үнэн зөв мэдээллэх.
2.6 Эцэг эх, асран хамгаалагчийн нэр, хаяг, утасны дугаарыг үнэн зөв бүрэн өгөх.
3. ХОРИГЛОХ ЗҮЙЛС
3.1 Зуслангийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй гарахгүй байх /Гарч яваад ямар нэгэн асуудалд орвол зуслан хариуцахгүй. Үүнд: морь унах, зодоон хийх, хулгайд холбогдох, хоолны хордлогод орох хүнс хэрэглэсэн зэрэг хамаарна/
3.2 Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн зөрчил гаргавал сануулгагүй буцаана. /Эрхийн бичгийн үнийг буцаан олгохгүй. Мөн сурдаг сургуулийн захиргаанд зөрчлийн хуудас хүргүүлнэ./
3.3 Зуслангийн нэгдсэн хөтөлбөрт цагаас гадна чөлөөт цагаар ямар нэгэн эрсдэлтэй тоглоом тоглохгүй байх /Тоглож байгаад гэмтсэн тохиолдолд зардлыг зуслан хариуцахгүй. Үүнд: унаж бэртэх, бие биенээ дээш шидэх гэх мэт/
3.4 Зүлгэн дээр явахгүй байх. /зөвхөн зориулалтын зассан замаар явж хэвших/
3.5 Зуслангийн эд хэрэгсэлийг /хана, тааз, тумбочка,ор, халбага, сэрээ/ хайрлан хамгаалж соёлтой хэрэглэнэ. Эвдрэл гаргасан тохиолдолд эзэн үндсэн үнийг 3 дахин нэмэгдүүлж төлнө.
4. АЮУЛГҮЙ БАЙДАЛ
4.1 Спорт тэмцээн, хээрийн аяллын үеэр аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөх
4.2 Онцгой нөхцөл үүсвэл бүлгийн багшид нэн даруй мэдэгдэх.
5. ГАР УТАС БА ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ
5.1 Гар утсыг зөвхөн зөвшөөрөгдсөн үед ашиглана.
5.2 Бусдын зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй авахгүй мөн түгээхгүй.
6. БУСАД
6.1 Зуслангаас зохиогдож байгаа аливаа ажилд бүлгээрээ цагтаа цугларч ирц бүрэн жагсаалаар явах.
6.2 Эргэлтээр ирсэн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг /өндөг, хиам, бялуу, лаазалсан бүтээгдэхүүн/ оруулахгүй байх асран хамгаалагчид буцаан өгөх.
6.3 Хог хаягдлыг зориулалтын саванд хийж, ариун цэврийн өрөөг зөв боловсон ашиглах. /Усаар тоглохгүй байх/
6.4 Хоолны газар зөв боловсон хооллож, хооллохын өмнө заавал гараа угааж ариутгасан алчуураар арчих.
6.5 Өөрсдийн бүлгийн орчныг байнга цэвэр байлгаж, цэвэр нямбай байрлах.
7. УРАМШУУЛАЛ
7.1 Шилдэг бүлэг, шилдэг амрагчийг ээлж бүр шалгаруулан тухайн амрагчдыг тухайн жилдээ багтан давтан амарч буй тохиолдолд 20-30%-ийн хөнгөлөлттэй амраана.
7.2 Ээлжийн шилдэг авьяастан, шилдэг загвар өмсөгч, шилдэг тамирчин хүүхэд тус бүр нэг нэгийн шалгаруулан, ээлж зохион байгуулж 50-100%-ийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичгээр шагнаж урамшуулна.
Зуслангийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй гарахгүй байх
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн зөрчил гаргавал сануулгагүй буцаана.
Зуслангийн нэгдсэн хөтөлбөрт цагаас гадна чөлөөт цагаар ямар нэгэн эрсдэлтэй тоглоом тоглохгүй байх
Зүлгэн дээр явахгүй байх. /зөвхөн зориулалтын зассан замаар явж хэвших/
Зуслангийн эд хэрэгсэлийг /хана, тааз, тумбочка,ор, халбага, сэрээ/ хайрлан хамгаалж соёлтой хэрэглэнэ.
МАНАЙ ЗУСЛАНТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ ХҮСЭЛТЭЭ МАНАЙ narlagcamp.com@gmail.com МАЙЛЭЭР ХҮРГҮҮЛНЭ ҮҮ.
МАНАЙ ЗУСЛАНТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ АСУУХ ЗҮЙЛС, ЛАВЛАХ ЗҮЙЛСЭЭ МАНАЙ narlagcamp.com@gmail.com МАЙЛ БОЛОН 86074039, 99104039 ДУГААРААР ЛАВЛААРАЙ.
Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг дүүргийн болон хувийн эмнэлгээр оношлуулан бүрэн бөглүүлэн ирэх
НАРЛАГ ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АМРАХААР ИРЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ БҮРДҮҮЛЖ ИРНЭ ҮҮ.
Эмнэлгийн шинжилгээний бичиг
Санамжийн хуудсанд эцэг эх, асран хамгаалагчийн гарын үсгээр баталгаажуулна
Ариуйн цэврийн хэрэгсэл
Цагаан хэрэглэл
Цаг уурын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцас, нарны малгай, усны саваа авчрахаа бүү мартаарай