1972 онд анх байгуулагдсан “Нарс пионерийн зуслан” нь өнөөдөр социализмын дараах нийгмийн шуурганаас өдгөө“Нарс олон улсын хүүхдийн зуслан” болон үйл ажиллагаагаа зогсоолгүй, өөрчлөлгүйгээр үлдэж, өргөжиж, олон жилийн туршлагатай, хүүхэд багачуудад ээлтэй, эцэг эхчүүдийн итгэлийг хүлээсэн хамт олон, шинэ шилдэг хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа тасралтгүй 50 гаруй жил явуулж байна. Манай Нарс олон улсын хүүхдийн зуслан нь онгон байгальд Нарс ойн дунд байрладаг бөгөөд байгалийн унаган төрхийг хадгалсан энэхүү орчин нь хүүхдүүдийн тав тух, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэдэгт бид итгэдэг.
Иймээс ч бид Нарс олон улсын хүүхдийн зусландаа амрагч хүүхэд багачуудыг байгальд илүү хайртай, экологийн мэдлэгтэй, нийгмийн оролцоотой идэвхитэй иргэн болж төлөвшихөд өөрсдийн хувь нэмэрийг оруулан амрагчдын байрлах байр, хоолны газар, ариун цэврийн байгууламжуудыг жил бүр засварлаж, спорт талбай, Нарс отог, явган аялалын маршрутыг байгальд ээлтэй байдлаар шийдэж хүүхдийн аюулгүй байдлыг эрхэмлэн адал явдал, хөөр баярын хажуугаар тав тухтай, цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.