Орчин цагт дэлхий даяар хүчтэй өрнөж буй ногоон инноваци, техник технологийн хувьсалаар Нарны эрчим хүчний үйлдвэрлэл, салхи, усан цахилгаан станц зэрэг байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний салбар, Байгалийн хий, газ, газрын тос ашигладаггүй, баттерей хураагуураар ажилладаг онгоц, цахилгаан машин, 10 Мв шумбагч онгоц, устөрөгчийн цахилгаан станц, далайн давалгааны хөдөлгүүр эрчим хүч, хиймэл дагуул, сансар огторгуй, үүлэн технологийг нэвтрүүлж,, хиймэл оюун ухаан дижитал хувьсалийг өрнүүлж хүн төрөлхтний цаг хугацаа орон зайг хэмнэхээс гадна эх дэлхийнхээ байгалийн баялаг, шавхагддаг баялагийг хэмнэж, ирээдүйн иргэдийнхээ хэрэгцээ, боломжийг алдагдуулахгүй хөгжихийг эрмэлзэж байна.
Сансар ОУ-ын хүүхдийн зуслан нь Green school Mongolia сургуулийг өвөл зуны хүүхдийн амралтаар сургалтын бааз болгон ашигладаг ба тус 15000 м/куб барилгыг халааж буй ногоон технологиудыг хүүхдүүдэд танилцуулах, ногоон барилгын технологиудыг танилцуулах сургалт ордог. Green school Mongolia сургуулийн барилга нь Германы бодисын фазын шилжилтийг ашигласан давсан баттарей, АНУ, Японы хүчдэлийн давтамжийн хувиргалт, Монгол хүний бүтээсэн Могой тогооны ногоон технологоор халаалтаа шийддэг бөгөөд ХБНГУ-ын REHАU брендийн гадагш дулаанаа алддаггүй, нарны энергийг цуглуулдаг шилэн цонх, Сибирийн стандартын шилэн фасад зэрэг ногоон технологийн барилгын материалын шийдлийг танилцуулдаг.