
Шонхор хүүхдийн зуслан
Хүүхэд бүрт зөв төлөвшил, эерэг хандлага, шинэ туршлага
Эхлэх үнэ
Ирэх улирлын үнэ зарлагдаагүй
Ээлж
Энэ улирлын ээлж дууссан
Сул суудал
Ээлж зарлагдаагүй
Насны ангилал
6-18
Ээлжийн хуваарь
4 ээлж · бүртгэл хаагдсан2-р ээлж / 7 хоног /
3-р ээлж / 7 хоног /
4-р ээлж / 15 хоног /
Тусгай
Захирлын мэндчилгээ

Ш. Адъяабаатар
Ерөнхий захирал
Эрхэм хүндэт эцэг эхчүүд, багш ажилтнууд, бяцхан дүү нар аа!
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүүхэд насны хамгийн сайхан дурсамж, нөхөрлөлийн нандин мөч, инээд хөөрөөр дүүрэн зуны өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр манай зуслангийн хамт олон та бүхнийг халуун дотноор угтан авч байна.
Зуслан бол зөвхөн амарч, зугаалах газар биш, харин хүүхэд бүр өөрийгөө нээж, шинэ найз нөхөдтэй болж, багаар ажиллаж, бие даан суралцаж, эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл төлөвшдөг онцгой орчин билээ.
Энэ зун та бүхнийг сонирхолтой сургалт, хөгжилтэй тэмцээн уралдаан, урлаг спортын арга хэмжээ, аялал зугаалга, шинэ найз нөхөд, мартагдашгүй олон сайхан дурсамж хүлээж байна.
Хүүхэд бүрийн инээмсэглэл, аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэл ханамж бидний хамгийн чухал зорилго байх болно. Тиймээс зуслангийнхаа дүрэм журмыг сахиж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, нөхөрлөлийг эрхэмлэн, энэ зуныг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлцгээе.
Эрхэм хүүхдүүд ээ!
Та бүхнийг өдөр бүр шинэ зүйл сурч, шинэ найзтай болж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, хамгийн сайхан дурсамжаар дүүрэн зуныг бүтээхийг хүсэн ерөөе.
Бидний зуслангийн үүд инээд хөөрөөр дүүрэн,
Бидний өдрүүд нөхөрлөлөөр гэрэлтэж,
Бидний дурсамж насан туршид хадгалагдаг.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн сайхан зуныг хүсэн ерөөе!
ЗУСЛАНГИЙН ЗАХИРАЛ: Ш. Адъяабаатар
Зуслангийн танилцуулга
Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн дэргэдэх "Шонхор" хүүхдийн зуслан нь 1983 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд нэг дор 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Бид байгалийн үзэсгэлэнт газарт, тав тухтай орчинд амрагч хүүхдүүдээ амраахын сацуу хүүхэд бүрт "Цэрэг- эх оронч үзэл"-г төлөвшүүлэхэд түлхүү чиглэдэг ба уламжлалт ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, өв соёлоо сахин бататгах, мэдлэг олгоход чиглэсэн хөтөрбөрүүдийг зохион байгуулдагаараа онцлог билээ.
Эрхэм зорилго
Хүүхэд бүрт Цэрэг- эх оронч үзлийг төлөвшүүлж, эх орондоо хайртай, эх орноороо бахархдаг зөв монгол ирээдүйг бий болгох.
Үнэт зүйлс
- 01Нөхөрлөл
- 02Хариуцлага
- 03Чадвар
- 04Зөв дадал
- 05Ёс суртахуун
Стандарт / Гэрчилгээ
- 01ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016
