ZuCa
Мөрөөдөл зуслангийн онцлох мэдээлэл
2026.09.25

Business Teens & Business Kids
Хүүхдүүд бизнесийн санаа гаргах, бүтээгдэхүүн бүтээх, багаар ажиллах, өөрсдийн жижиг бизнесийн төслөө хөгжүүлэх боломжтой бизнесийн боловсролын хөтөлбөр.
Онцлог: Бүтээлч сэтгэлгээ • Санхүүгийн боловсрол • Бизнесийн санаа
2. 5х5 спорт талбай:
Хүүхдүүдийн спортын идэвх, багаар ажиллах чадвар, чөлөөт цагийн зөв хэрэглээг дэмжих 5×5 сагсан бөмбөгийн талбай Мөрөөдөл зуслангийн онцлох бүтээн байгуулалтын нэг юм.

3. Go карт- экстрэм хөтөлбөр:
Хүүхэд бүрт шинэ мэдрэмж, шинэ сорилт, шинэ дурсамж!
Мөрөөдөл зуслангийн байгальд 4 дугуйт унаж, хөдөлгөөнтэй, хөгжилтэй өдрийг өнгөрүүлсэн нь 2026 оны онцлох үйл ажиллагааны нэг байлаа.
“Шинэ туршлага • Идэвхтэй хөдөлгөөн • Мартагдашгүй дурсамж”

4. Мөрөөдөл Хөдөлмөр зуслан:
Мөрөөдөл хөдөлмөр зуслан бол хүүхдийг ажил хийлгэх бус, бүтээлч хөдөлмөр, бодит туршлагаар дамжуулан амьдралд бэлтгэх хөтөлбөр юм. Өөрсдөө төлөвлөж, хамтран бүтээж, асуудлаа шийдэж, хийсэн бүтээлээрээ бахархах үнэ цэнтэй туршлагыг хуримтлуулна.

5. Орчны мэдээлэл:
1 байрандаа 8-10-уулаа байрлах, 300 хүүхдийн багтаамжтай рекэн доторлогоотой зуны модон байшингууд.

Душ, 00:
Халуун хүйтэн устай боловсон 00, 1 зэрэг 10 хүүхэд орох халуун усны газартай.

